Барилгын ажил нь зогссон сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулахад анхаарна

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү болон албаны хүмүүс Баянгол дүүргийн 20, Сүхбаатар дүүргийн гурав, Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороонд ажиллалаа. Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалт, гүйцэтгэгч байгууллагын хариуцлагагүй байдал болон бусад шалтгааны улмаас удаашралтай буюу зогсонги байдалтай байгаа сургууль, цэцэрлэгийн 14 барилга байгаа юм. Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах 240 хүүхдийн хүчин чадалтай 34 дүгээр цэцэрлэгийн барилга 2018 онд баригдаж, барилгын ажил 96 хувьтай байгаа ч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байна. Учир нь барилгын гүйцэтгэгчээр ажилласан “Бизнес фокус” ХХК төсвөөс давсан санхүүжилт хэрэгтэй гэсэн тайлбар өгчээ. Тус цэцэрлэгийн хамран сургах тойрогт 500 гаруй хүүхэд байдаг ч өмнөх … Continue reading Барилгын ажил нь зогссон сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулахад анхаарна